card

Хяналтын камерын систем

Click image to zoom in

Айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглахаас гадна процессыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ хийх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглаж болох юм. Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон үйлдэлтэй, нэгдсэн систем хүртэл зохион байгуулах боломжтой .

Нью Телеком компани анх байгуулагдсан цагаасаа буюу 2005 оноос эхлэн хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж ирсэн бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан Milesight, ACTi, Bosch, Fine, зэрэг нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй бид хамтран ажилладаг.

Системийн үндсэн бүрдэл хэсгүүд:

  • CCTV камерууд (Аналоги камерын хяналтын систем)
  • IP камерууд (Сүлжээний камерын хяналтын систем)
  • IP дэд бүтэц
  • Шаардлагатай програм хангамж
  • Дүрс хадгалах төхөөрөмж
  • Хяналтын дэлгэц

Хяналтын камерын шийдлүүд нь ашиглах зорилго, орчин, онцлогоос хамааран олон сонголттой байгаа. Том хэмжээний талбай (үйлчилгээний заал, нийтийн эзэмшлийн талбай...) хянах өргөн өнцөгтэйгөөс авахуулаад жижиг эд анги, ажлын явц (касс, теллер, орох гарах хэсэг...) хянах нарийн өнцөгтэй, харанхуй орчинд шөнө болон гэрэл унтарсан үед хянах функцтэй зэрэг төрөл бүрийн камеруудыг ашиглаж болно. Түүнчлэн маркетингийн болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийх зорилгоор хяналтын камерын хүн тоолох, царай таних, хөдөлгөөн дагах зэрэг нэмэлт програмуудтай хамт ашиглах боломжтой.

Хяналтын камерын системийг хэрэглэхийн давуу тал:

  • Урьдчилан сэргийлэх
  • Ажиллах хүчийг хэмнэх
  • Ухаалаг төхөөрөмж ашиглан алсаас хянах (Цаг хугацаа, орон зайн хүндрэлээс гарах)
  • Үйл ажиллагаагаа баримтжуулах
  • Хяналт, удирдлага сайжрах
  • Хамгаалалт, аюулгүй байдал сайжрах
  • Видео архив үүсгэх
  • Дүрсийг боловсруулж судалгаа, шинжилгээний төрөл бүрийн зорилгод ашиглах

Манай хэрэглэгчид:

  • "Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам" хяналтын камерын систем
  • "Нарантуул" ОУХТ-н хяналтын камерын систем
  • Улаанбаатар банкны бүх салбарыг хяналтын камерын систем
  • "Сэлэнгэ аймгийн Мандал сум" хяналтын камерын системийн төсөл
  • Мобиком Дата Центр TIER III - хяналтын камерын систем
  • "Шүүхийн Ерөнхий Зөвлөл" хяналтын камерын систем
  • "Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага" хяналтын камерын систем
  • "БСБ Люкс Мебель" ХХК хяналтын камерын систем
  • "Макс Өргөө" хяналтын камерын систем

Бидний түншүүд:

Milesight, ACTi, Bosch, Fine

ITEM DETAILS

Барааны код: