Галын дохиоллын систем

ГАЛ УНТРААХ СИСТЕМ

Гал унтраах систем нь хүн болон орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлгүй, унтраах чадамж өндөр дүнтэй байх хэрэгтэй. Галын дулааны температурыг мэдрэх эсвэл өчүүхэн жижиг дөл асахад ажиллах олон үйлдэлт унтраах системтэй суурилуулалтын ажлыг хийж байна.

            Автоматаар гал унтраах бодисыг дараах төрлөөс сонголт хийдэг:

  1. A хатуу бодис (Мод, даавуу, резин зэрэг шатамхай зүйлд гарсан ил болон цогших галтай өрөөнийн шийдэлд ашигладаг)
  2. B шингэн бодис (Тос тосолгооны бүтээгдэхүүн, шатамхай шингэн шатах өрөөнийн шийдэлд ашигладаг)
  3. C хийн бодис (Бүх төрлийн шатамхай хий, газтай өрөөний шийдэлд ашигладаг)
  4. E цахилгааны 1000Вт (хүчдэлээр ажилладаг цахилгаан төхөөрөмжид гарсан галыг тус тус унтраан ашигладаг) төрлийн ангилалд ашиглана.

Гал унтраах систем нь тухайн өрөө тасалгааны хэмжээ, өндөр түүний дотор суурилагдсан хүнс, хувцас, тоног төхөөрөмж, материалын шинж чанараас хамаарч төлөвлөгдөнө. Мөн салхивч агааржуулалт, цахилгаан болон бусад системүүдтэй хоршиж ажиллах боломжтойгоор давуу талтай. Нью Телеком компани олон улсын стандартын шаардлагыг хангасан мэдрэгч хэрэгсэлүүд, мэдээлэгч, удирдлагын самбар зэргийг ашиглаж системийг төлөвлөдөг.

Системийн давуу тал:

  • Хүн, амьтанд сөрөг нөлөөгүй
  • Галын дохиоллын олон төрлийн хэрэгсэл, системтэй холбогдож, бие даан ажиллах боломжтой
  • Таазанд суурилуулах тул орчны саад, өнгө дизайнд нөлөөгүй
  • Ашиглалтын хугацаа өндөр

Манай хэрэглэгчид:

  • “Чингис хаан” ОУНБ-ын галын дохиоллын систем
  • Жем Интернэшнл компани Нью Хужирт рашаан сувиллын галын дохиоллын систем
  • Новотел зочид буудлын галын дохиоллын систем
  • Теди төвийн галын дохиоллын систем
  • МСМ группын оффисын галын дохиоллын систем
  • Монголын Хөрөнгийн Бирж галын дохиолол, гал унтраах систем