card

Галын дохиоллын систем

Click image to zoom in
Хямдарсан

Орчин үеийн байшин, барилгын чиг хандлага нь тав тухыг хангахаас гадна ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ бүрэн шийдсэн байх хэрэгтэй болсон. Бид АНУ-ын UTC корпорацийн галын дохиоллын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг GST компанитай 10 гаруй жил тасралтгүй хамтран ажиллаж, албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд угсарч, суурилуулах болон суурилуулалтын дараах засвар, үйлчилгээг хариуцан хийж байна.

GST компанийн бүтээгдэхүүнүүд нь UL (АНУ) болон LPCB (Англи), CE (Европ) зөвшөөрлөөр баталгаажсан байдаг бөгөөд жилд хоёр удаа үйлдвэрлэлийн процесс болон бүтээгдэхүүний чанарыг аудитаар шалгуулдаг байгууллага юм. Мөн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг Монгол Улсын мэргэжлийн байгууллага ОБЕГ-ын харьяа "ГАМШГИЙН ТУРШИЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ"-өөр туршилтад оруулж чанар, хэвийн ажиллагааг баталгаажуулдаг.  

Системийн давуу тал:

  • Галыг цаг алдалгүй илрүүлэх (болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, буудлын эд хөрөнгийг хамгаалах)
  • Шуурхай арга хэмжээ авах (гал, утаа тархалтыг хязгаарлах)
  • Ашиглалтын өртөг багатай
  • Энгийн тохиргоотой тул ашиглахад хялбар
  • Хяналтын төвүүдээс ирэх бүх төрлийн мэдээг харуулна (гал, алдаа, идэвхтэй/идэвхгүй төлөв)
  • Бусад системүүдтэй холбогдох /тухайн барилгын онцлогоос хамаарч/
    • Гал унтраах автомат систем
    • Агааржуулалт, хөргөлтийн систем
    • Зарлан мэдээлэх систем
    • Цахилгаан шат
    • Цахилгааны гол автоматуудыг унтраах
    • Утаа сорох эсвэл үлээх сэнсийг нээж хаах горим
    • Автоматаар орц, гарц - хаалга нээгдэх. Галын голомтыг хязгаарлаж тусгай зориулалтын хөшгөөр хаах

Системийн үндсэн төхөөрөмж:

  • Мэдрэгч (утаа, дулаан, туяа, дөл, хий)
  • Мэдээлэгч (гар мэдээлэгч, аюулын дохио өгөгч, оролт гаралтын модуль)
  • Удирдлагын самбар (галын үндсэн панель)
  • Бусад (батарей, галын тусгай зориулалтын шатдаггүй бүрээстэй кабель програм хангамж) гэсэн үндсэн хэсгүүд багтана

ITEM DETAILS

Барааны код:
Харилцаа холбоо, автоматжуулалт