ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ БОЛ ХҮҮХЭД ШИГ УЧРААС ТҮҮНИЙГ АНХААРЧ, АРЧИЛЖ БАС ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

|              Үйлдвэрээсээ ирдэг галын дохиоллын утаа мэдрэгч сайн материалтай ч тоос, шороо орсоор байгаад мэдрэх байсан хугацаа нь ихсээд ирдэг. Жишээ нь галын аюулын дохиоллыг утаа мэдрэгч богино хугацаанд буюу 5-10 секундэд өгч байвал хэвийн гэж үздэг бол олон жил арчилгаа, цэвэрлэгээ хийгээгүй утаа мэдрэгч үүнээс хэд дахин илүү хугацааны дараа дохиолдог. Иймд галын аюулгүй байдал хэвийн гэдгийг яриад байх нь юу л бол. Энэ л эгшин зуурын хугацаанд галын голомт улам өргөжөөд ирдэг юм шүү дээ!

Нарийн мэргэжлийн инженерийн багтай биш л бол утаа мэдрэгчийг салгаад арчиж цэвэрлээд байх ч боломжгүй. Савантай усанд угаана гэж бодоод ч хэрэггүй.

                             

Тэгвэл энэ бүхнийг шийдэх арга байна.

Бид Монголд галын дохиоллын утаа мэдрэгчүүдийг авч цэвэрлэх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.

|              Галын утаа мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг шалгагч – Дэлхийд тэргүүлэгч HSI FIRE (1979 он    )

Компани үүссэн огноогоос нь л ойлгомжтой. Байгаль орчинд ээлтэй хор нөлөөгүй бүтээгдэхүүн.

Галын дохиоллын системийг суурилуулаад орхичихдог. Муугаар бодоход хэзээ нэгэн цагт аюул тулгарсан үед дуугарна гээд найдаад хэдэн жил ч хамаагүй тоосонд даруулаад үйлчилгээ хийдэггүй. Гэтэл олон улсын норм, стандартаар бол заавал галын дохиоллын утаа мэдрэгчүүдийг шалгаж үзэх хэрэгтэй байдаг.

Ажиллах зарчим: Яг л утааны молекул шиг дэгдээх үйлчилгээтэй. Үүнийг нэвтрүүлэхээс өмнө шалгаж үзэх хамгийн шилдэг арга нь тамхи асааж мэдрэгчүүд рүү уугиулж, тэр хэсгээр нэг эхүүн үнэр болдог байсан бол энэ технологи нь аюулгүй бас цэвэрхэн шийдэж өгч байна.                                                                       

                               

   Тоос сорогч шиг хүчтэй үлээнэ

Тоос сорогчоор зүйрлэх юм бол тоосны мангас шиг л үлээнэ гэсэн үг

Ажиллах зарчим: Утаа мэдрэгчийн торон тагийг авч нарийн болон том ширхэгтэй тоосыг шингэрүүлсэн хийгээр үлээлгэн шүрших. 

                                                                                                                                                                                                                                     

   Ариутгалын бодис шиг л супер шуурхай цэвэрлээд өгнө

Олон төрлийн тоосыг цэвэрлэх зориулалттай. Мөн галын дохиоллын хуурамч түгшүүрээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг.

|              Энэ бүхнийг тусгай зориулалтын багаж, иж бүрэн хувцастай, нарийн мэргэжлийн инженерийн багаар хийлгэх нь чухал.