СУВИЛАГЧ+ДУУДЛАГЫН+СИСТЕМ

Сувилагч дуудлагын систем болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дуудлагын систем гэж 2 үндсэн бүлэгт хуваана.

СУВИЛАГЧ ДУУДЛАГЫН СИСТЕМ: Эмчилгээ бол хамгийн өнө эртний түүхтэй бөгөөд одоо цагт ч хүн төрөлхтний эрүүл мэндэд эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи улам их сайжирч үр өгөөжөө өгсөөр байна. Сувилагч дуудлагын систем гэдэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн, өөрийн тасаг эсвэл угаалгын өрөөнд суурилуулсан тусламжийн зориулалттай дарах болон татах унтраалга, хүнд өвчтэй хүмүүст зориулсан амин үзүүлэлтийг хянах самбар, өнгийн ялгарах зориулалттай гэрлийн тусламжтай сувилагчийн постод байрлах станц руу холбогдон эрүүл мэндийн онцгой тусламж авах боломжийг олгодог. Ийм систем нь тусламж үйлчилгээний зохицуулалтыг хялбаршуулан өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрахад оршдог.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН ДУУДЛАГЫН СИСТЕМ: Монгол Улс тогтвортой хөгжил, тэгш ертөнцийг бий болгох үүрэг, зорилтын хүрээнд сүүлийн үед хувийн болон улсын рашаан сувилал, тохилог зочид буудлууд өрөөгөө тусгай хэрэгцээт иргэнд зориулан тохижуулан, мэргэжлийн боловсон хүчний хяналт дор тохирох эмчилгээний хөтөлбөрийн дагуу үр дүнтэй амрааж, эмчилгээ хийж байна.

Дуудлагын системийн төвөлөлтийг үр дүнтэй болгох 5 алхам

Эхний алхам: Чанар сайтай систем сонгох. Бид, БНСУ-ын COMMAX-ийн сувилагч дуудлага, ХБИ зориулсан системийг Монгол Улсад 10 гаруй жил албан ёсоор худалдаалж, суурилуулсан.

Хоёр дахь алхам: Шийдлийг зөв боловсруулах. Бид, техникийн бүх шийдлийг бодит нөхцөлд цаг хугацаагаар туршсан.

Гурав дахь алхам: Баталгаат хугацаа их байх. Бид, COMMAX-ийн бүх бүтээгдэхүүнд, худалдан авсан өдрөөс хойш 12 сарын баталгаа олгодог.

Дөрөв дэх алхам: Найдвартай ажиллагааг сонгох. Тоног төхөөрөмжийн бодит ашиглалтын хугацааг үйлдвэрлэгчээс 10 ба түүнээс дээш жилээр тогтоодог.

Тав дахь алхам: Тогтмол туршилт, засвар үйлчилгээ хийх хуваарь гаргах. Манай компани суурилуулалтын ажил хямд байхаас гадна суурилалтын дараах үйлчилгээ үзүүлдэг давуу талтай.