Хурлын төхөөрөмжийг чуулган, онлайн гэж 2 үндсэн бүлэгт хуваана. ЧУУЛГАН - Ямар нэгэн ажлыг зөвлөлдөхийн тулд олноор хуран цугласан эсвэл зарим албан байгууллагын тогтмол хуралдаан хийхэд тохиромжтой. Боломжууд: Хурлын санал хураах систем. Сонгох тооллогоор хамгийн олон саналын эрх авсан нэр дэвшигчийг сонгоно. Синхрон орчуулгын систем. Бизнесийн болон засгийн газрын хурал, олон улсын конвенц зэрэг бусад олон хэл дээрх хэрэглээнд тохиромжтой. Зорилго нь сонсогчдод орчуулгыг хүлээж суухгүйгээр ярьж байгаа илтгэгчийг шууд ойлгох боломжийг олгодог юм. Яриа таних автомат систем. Хурлын тэмдэглэл үүсгэх, сургалтын бичлэг, ярилцлагын бичлэгийг текст болгож хөрвүүлэх янз бүрийн хэрэглээний хувилбаруудад тохирно. ОНЛАЙН - Дүрс болон яриаг нэгэн зэрэг дамжуулах замаар хоёр ба түүнээс дээш хэрэглэгч бодит цаг хугацаанд харилцах интерактив (харилцан үйлчлэл) боломжийг олгодог харилцаа холбооны технологи юм. ВИДЕО ХУРАЛ ХИЙХЭД ЮУ ХЭРЭГТЭЙ, ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Видео хурал нь интернэтээр мөн тухайн байгууллагын онцлогт тохирсон программ хангамжаар (ZOOM, TEAMS, Skype, BlueJeans, ClickMeeting, Crowdcast гэх мэт) дамжуулан хэрэглэдэг. Видео хурал хийхийн тулд танд тусгай төхөөрөмж, суурин компьютер эсвэл зөөврийн компьютер, ухаалаг утас, таблет, видео камер, чихэвч, микрофон, хөрвүүлэгч хэрэгтэй. Энэ бүхнийг бүрдүүлсэн тохиолдолд хурал зохион байгуулагч нь арга хэмжээний хуваарь гаргаж, дэлхийн өнцөг булан бүрээс бусад оролцогчдыг онлайнаар урьдаг. Хамгийн чухал нь интернэт холболтын хурд нь багадаа 3Мбит, холболт тогтвортой байх ёстой. НЭГЭН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ ӨГҮҮЛЬЕ: Анх видео хурлын тоног төхөөрөмж нь бүхэл бүтэн өрөөг эзлэх хэмжээтэй бөгөөд 250’000 ам.долларын үнэтэй байжээ. Мөн нөгөө талдаа дуудлага хийхэд цагт 1’000 ам.долларын үнэтэй байсан. Харин өнөө үед зай талбай, санхүү мөнгөө хэмнэх цогц шийдлүүдтэй болсон. ХЭРХЭН ЗӨВ ВИДЕО ХУРЛЫН СИСТЕМ СОНГОХ ВЭ? Танай компани үр дүнтэй онлайн хурал зохион байгуулахын тулд дараах алхмыг дагаарай. Эхлээд суурилуулах өрөөний хэмжээ м2, суух ширээ камер хоорондын зай, микрофон (утсан, утасгүй) таазны өндрийг сайтар тооцож төхөөрөмжийг сонгосон байх; Хамтын ажиллагааны зөв хэрэгслийг сонгох; Дээр дурьдсанчлан ZOOM, TEAMS, Skype, BlueJeans, ClickMeeting, Crowdcast гэх мэт программ хангамж өөрөөр хэлбэл лицензийг албан ёсоор худалдан авсан байх. 3. Бусадтай дүрсээ хуваалцах контент агуулгыг төлөвлөж бэлтгэх; 4. Хурал хийх үеийн ёс зүйн дүрмийг оруулах; Видео хурал нь олон давуу тал, арга хэрэгсэлтэй байдаг. Байгууллагын хувьд ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, хамтран ажиллагсад, түншүүд, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг сайжруулдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд видео хурлын хэрэглээ нь тээврийн зардал, ажилчдыг сургах, уулзалт, төслүүдэд зарцуулах цагийг хэмнэх баталгаа болдог.