| Нэгдүгээрт: Маш мэдрэмтгий, эрт сэрэмжлүүлэх ASD (Aspirating smoke detector) дэвшилтэт технологи. Тусгай хоолойгоор дамжуулан сорох буюу агаараас дээж авч өндөр мэдрэмжтэйгээр утааны молекулыг илрүүлдэг. ЭНГИЙН ҮГЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ: Галын утааг илрүүлэхийн тулд уламжлалт утаа мэдрэгч шаардлагатай өндөрт хүрэхийг /ихэвчлэн таазанд суурилуулсан байдаг/ хүлээдэг бол тус систем нь хүрээлэн буй орчны утааны анхны шинж тэмдгийг идэвхтэй хайдаг юм. Хэрэв утаа илэрсэн бол системийн дохиолол ажиллаж, дохиог хэдхэн секундийн дотор төвлөрсөн хяналтын самбарт дамжуулан боловсруулдаг. Ингэснээр шаардлагатай шуурхай хариу арга хэмжээг авч болно. Суурилуулах орчин хязгаарлагдмал болон задгай орон зайгаас эхлээд харилцаа холбоо, хайрцаг цаасны үйлдвэр, хог хаягдал боловсруулах, уул уурхай гэх мэт хамгийн цэвэр эсвэл хамгийн бохир нөхцөлд ашиглах боломжтой. Энэ бүхнийг зөв төлөвлөлт, засвар үйлчилгээний дүрмийг дагаж мөрдөн мэргэжлийн инженер техникийн баг хийж байна. | Хоёрдугаарт: Галын идэвхтэй хамгаалалт. |Гуравдугаарт: Утааг нүдэнд харагдахаас өмнө илрүүлдэг. Шатах Уугих Хайлах Түлэгдэх Богино холболт үүсэх Хэт халалтаас шалтгаалдаг ТА БҮХЭН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРМИЙГ ДАГАЖ МӨРДӨӨРЭЙ!!!