ТЕХНИКИЙН ӨРӨӨНИЙ ШАЛ

| АСУУЛТ: Техникийн өрөөний шал гэж юу вэ?

ИНЖЕНЕР: Хөндий шал, серверийн өрөө, дата төв, техникийн өрөөний шал гэж хүмүүс нэрлэдэг. Энэ бүгд нэг л шалыг хэлж байгаа боловч зориулалт, хэрэглээнээс хамааран дотор нь хэд хэдэн төрөл бий.

НЭГЭН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ ӨГҮҮЛЬЕ: Хамгийн анхны хөндий шал Ромын эзэнт гүрний үед бий болсон гэж баримт байдаг. Асар том хавтангуудыг баганын тусламжтайгаар хөндий үүсгэж улмаар байшингийн гадна байрлах зуухнаас халуун агаарыг шалны доорх орон зайгаар дамжуулж, нийтийн халуун усны газар болон хамгийн чинээлэг айлуудад ашигладаг байв.

Ингээд XX дугаар зууны дунд үед электрон тооцоолон бодох машиныг бүтээх анхны оролдлогууд техникийн өрөөний шалыг улам сайжруулан хөдөлмөрийн үр дүнд бий болсон.

| АСУУЛТ: Техникийн өрөөний шалын давуу талыг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

ИНЖЕНЕР:

  • Цахилгаан дамжуулдаггүй /Сонирхолтой нэг жишээ хэлье: Хүн өрөөн дотроо гутлаа чирч явах, эсвэл нейлон, ноосон хувцас өмссөн үед цахилгаан цэнэг үүсэж хуримтлагддаг. Тэгээд ямар нэг зүйлийн гадаргууд хүрэхэд бага зэрэг тог зохиж тухгүй байдал үүсгэдэг. Харин энэ бүгдээс тус шал нь цахилгааныг дамжуулахгүйгээр тоног төхөөрөмжийг хүн хоорондын статик цэнэгээс хамгаалдаг/
  • Гадаргуу нь халтирч гулгадаггүй
  • Зэвэрдэггүй
  • Галд тэсвэртэй
  • Химийн урвалд орохгүй
  • Ямар нэгэн толбо тогтдохгүй
  • Шалны даацын хэмжээ: ≤ 450 - 1000 кг хүртэл. Ингэснээр ямар нэгэн хүнд зүйл унагахад цохилт шингээх, тоосыг нэвтрүүлэхгүй мөн тоног төхөөрөмжийн дуу чимээ тусгаарлаж шингээхэд хувь нэмэр оруулдаг.
  • НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ: Хэрэв хөндий шал байхгүй бол тэр олон нүсэр тоног төхөөрөмж нь барилгын аюулгүй байдалд нөлөөлж суулт өгч хотойж нумрах эрсдэлтэй!

| АСУУЛТ: Техникийн өрөөний шалыг гэртээ хэрэглэж болох уу?

ЭНГИЙН ҮГЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ: Дээш өргөгдсөн шалны доор байрлах хоосон зайг ашиглан өрөөний тогтмол чийгшил, температурын хяналт зайлшгүй шаардлагатай яагаад гэвэл тоног төхөөрөмж их халдаг. Мөн зарим хэсэгт нь тор (решётка) хийж өгснөөр агаарын урсгал чөлөөтэй солилцох, олон төрлийн тэжээл цахилгаан дамжуулах гэх мэт кабелийг далд байрлуулах ба мэдээжийн хэрэг зөөж дахин ашиглах боломжтой юм.

Орчин үед техникийн өрөөний шалыг оффис, анги танхим, хурлын танхим, жижиглэн худалдаанд, музей, студи гэх мэт технологи хэрэгцээтэй газруудад суурилуулах боломжтой болсон. Бас модон, пилта, металл, PVC материалаар гэрийн гал тогоо, угаалгын өрөөнд бохирын хоолойг нуух эсвэл гадаа терраст ашигладаг болсон байна.