ГАЛЫН ДОХИОЛЛЫН ШИЙДЭЛ:

GST компанийн галын төхөөрөмж нь:

  • Бүсчилсэн (уламжлалт)
  • Аналоги
  • Хаягчилсан (ухаалаг буюу тоон) гэж ангилана:

 

  • Уламжлалт хаяглагддаг систем – Удирдлагын самбарт дохиолол өгч буй мэдрэгчийн байрлалыг нарийн үзүүлж чадахгүй ба зөвхөн мэдрэгчүүдийг бүлэглэсэн бүсийн мэдээллийг үзүүлдэг. Системийн ажиллагаа болон ашиглалт зэргийг хийхэд хялбар боловч системийн найдвартай ажиллагааг хянах, мэдрэгч хэрэгслийн ажиллагааг хянах, бусад системтэй интеграци хийх, системийг доголдлыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. 
  • Аналоги хаяглагддаг систем -Дохиолол өгч буй мэдрэгчийн байршлыг шууд тодорхойлж чаддаг, ашиглалтын удаан хугацааны мэдрэгчийн бохирдолтын зэрэг, мэдрэгчийн гэмтэл, доголдлыг илрүүлэх, програмчлалын аргаар галын мэдээлэгч хонх - гэрэл, оролт гаралтын модулиудыг нэг тус бүр болон групп болгон удирдах, галын унтраах системийн хяналт, зарлан мэдээлэх, нэвтрэх систем болон бусад системүүдтэй интеграци хийх, олон удирдлагын панелиуд бүхий тусдаа системүүдийг нэгтгэх, тэдгээрийг график интерфейс ашиглаж хянах зэрэг олон үйлдлийг үзүүлдэг. 
  • Тоон хаяглагддаг систем -Аналоги хаяглагддаг системтэй холболт ажиллагааны хувьд адил боловч тоон сигналыг ашиглаж мэдрэгчийн түвшин, өдөр шөнийн горим, мэдрэгч хэрэгслийг алсаас хаяглах зэрэг нэмэлт давуу талуудтай байдаг. Эдгээр нэмэлт давуу тал нь  ашиглалт үйлчилгээ явуулахад хялбар, түүний зардал бага, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бусад  дээрх 2 төрлийн системүүдээс илүү нийцтэй байдаг

ТООН ХАЯГЛАГДДАГ СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Хуурамч дохиоллоос зайлс хийх Олон сенсор бүхий мэдрэгчийн сенсор тус бүрийг шалгах, мэдрэгчийн сенсорын түвшинг удирдах зэрэг функцуудыг ашиглаж хуурамч дохиолол үүсэх магадлалыг бууруулах
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага, хялбар Мэдрэгчийн сенсорын бохирдолт зэргийг алсаас хянан илрүүлж ашиглалт-үйлчилгээг үзүүлэх
  • Эрсдэлээс бүрэн сэргийлэх - Эвдэрсэн болон доголдсон мэдрэгчийг алсаас хянан илрүүлж, галын ослын үед мэдрэгч ажиллахгүй байх эрсдэлээс зайлс хийх
  • Систем интеграци хийх өргөн боломж - Гал илрүүлэх тусгай зориулалтын систем, гал унтраах болон бусад системүүдтэй бүрэн хоршиж ажиллах
  • Нээлттэй протокол - Инженерийн түвшинд протоколыг ашиглаж  BMS /Building Management System/ болон бусад системтэй холбогдоно.